Гаалийн ерөнхий газрын дарга, Оюуны өмчийн газрын даргын хамтарсан 2009 оны 298/41 дүгээр тушаалаар баталсан "Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ыг шинэчлэн найруулах ажлын хэсэг хуралдаж, гаалийн хилээр нэвтэрч буй хуурамч бараа бүтээгдэхүүнүүдэд хэрхэн хяналт тавих талаар болон журмын төсөлд тусгах саналын талаар хэлэлцлээ.