МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

Оюуны өмчийн сургалт зохион байгууллаа.

Технологи, инновацийг дэмжих хөтөлбөрийн (ТИСК) үндэсний сүлжээ байгууллага ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн хүсэлтээр тус сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны төвтэй хамтран Оюуны өмчийн сургалтыг 11 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Эрдэнэт хотод амжилттай зохион байгууллаа. Уг сургалтаар шинэ бүтээлийн ахлах шинжээч, ТИСК хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл, Зохиогчийн эрхийн ахлах мэргэжилтэн Г.Ууганцэцэг нар

тус сургуулийн нийт багш, албан хаагчдад оюуны өмчийн ерөнхий ойлголт, зохиогчийн эрх болон аж үйлдвэрийн өмч, тэдгээрийн обьектуудын онцлог шинж чанар болоод мэдүүлэг гаргах, хайлт хийх зэрэг онол болон практикийн мэдлэг олгосон төдийгүй мэдүүлэг гаргаж буй багш нарт зөвлөгөө өгч ажиллалаа. Түүнчлэн ДОӨБ-ын Технологи, инновацийг дэмжих хөтөлбөр, Монгол Улс дахь ТИСК хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулж, тус сургуулийн Технологи инновацийг дэмжих төвөөр зочиллоо.

Хаяг

БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр

Вэб холбоос