МУИС-ийн багш, оюутны стартап-2022 хөтөлбөрийн менторын уулзалтад гарааны компани байгуулахад судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг нэмэгдүүлэх, зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, арга ажиллагааг хөгжүүлэхэд оюуны өмчийн ач холбогдол болоод оюуны өмчид суурилсан гарааны компанийн давуу тал, менежментийн асуудлаар тус газрын шинэ бүтээлийн ахлах шинжээч, ТИСК хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл мэдээлэл өгч, багш, судлаач, оюутан залууст зөвлөгөө өгч ажиллалаа.