Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг гаргахад бүрдүүлэх материал

  • 2019-03-30
  • 356

Бүрдүүлэх материал

Тайлбар

 

 

1

 

Бүтээгдэхүүний загварын өргөдөл

Мэдүүлгийн өргөдлийн маягтыг зааврын дагуу бөглөсөн байх / маягтыг Оюуны өмчийн газрын www.ipom.mn веб сайтаас авч бөглөнө./ Мэдүүлгийг Оюуны өмчийн газраас тусгай зөвшөөрөл олгосон “Итгэмжлэгдсэн төлөөлөгч”-өөр төлөөлүүлэн мэдүүлж болох бөгөөд энэ нөхцөлд мэдүүлгийн бүрдэл болон гэрчилгээ олголт хүртэл  “Итгэмжлэгдсэн төлөөлөгч” хариуцана.

 

 

 

 

2

    

 

Бүтээгдэхүүний загварын зураг

  •   Шийдлийн нэр
  •  Шийдлийн хэлбэр хийц, шинэ байдал /ялгагдах хэлбэр,   онцлог, түүний шинэ байдал бичиж, фото зурагт тодорхой   харуулна. Хамгаалуулах загварын фото зураг нь 9х12     хэмжээтэй цулгуй цон дээр авхуулсан 3ш өнгөт зураг           байна.
  •   Загварын мөн чанар
  •   Өвөрмөц байдал
  •   Хийх ашиглах арга /загварыг хийх, үйлдвэрлэх арга болон    түүнийг хэрхэн ашиглах тухай/
  •   Өнгө чимэглэлийн зохицлын өвөрмөц онцлог зэргийг 250-300 үгэнд багтаан бичнэ.

     Дэлгэрэнгүй тайлбарыг www.ipom.mn сайтын хууль эрх зүй цэс→ эрх зүйн актын 16 журмын дагуу бичнэ.

 3

Хураамж төлсөн баримт

 Ажил үйлчилгээний хураамж - 16.000 ₮

Голомт банк: 1175116159 тоот данс    Хүлээн авч: ОӨГ

 4

 Холбоо барих

 

Аж үйлдвэрийн хэлтсийн үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, бусад мэдээллийг манай www.ipom.mn хаягаар орж үзэх буюу 326806 дугаарын утсаар холбоо барьж лавлана уу.

Жич:

  •  Оюуны өмчийн газар шинэ бүтээлийн мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын доторшүүлтийн   үндэслэн Патент олгох эсэх талаар шийдвэр гаргана.
  •  Бүтээгдэхүүний загварын зургийг патентийн хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш 3 сарын дотор Оюуны өмчийн газарт няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол Патент олгоно.
  •  Анхдагч огнооноос эхлэн бзтээгдэхүүний загварын Патент 10 жилийн хугацаанд хүчинтэй байна.
  •  Гадаадын ААН болон иргэдээс “Бүтээгдэхүүний загвар” Монгол улсад бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахыг хүсвэл Оюуны өмчийн газраас тусгай зөвшөөрөл олгосон “Итгэмжлэгдсэн төлөөлөгч”-өөр төлөөлүүлэн мэдүүлж болно.
  •  Олон улсын нэг ангилалд хамаарах адил төстэй 50 хүртэл бүтээгдэхүүний загварыг нэг мэдүүлгээр мэдүүлж болно. Энэ тохиолдолд загвар тус бүрт нэр буюу ялгах код өгч ангилсан байна.

     БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАГВАРЫН ОЛОН УЛСЫН АНГИЛАЛ / ЛОКАРНО АНГИЛАЛ /

 

1

Хүнсний бүтээгдэхүүн

2

Хувцас болон жижиг барааны зүйлс

3

Аялал жуулчлалын зориулалттай бүтээгдэхүүн, хайрцаг, жижиг шүхэр болон хувийн хэрэглээний эд зүйлс , тусгайлан ангилаагүй ижил зүйлс

4

Сойзон эдлэл

5

Ширхэгийн нэхмэл бүтээгдэхүүн, байгалийн гаралтай болон хиймэл өүртэх материал  

6

Тавилга

7

Гэр ахуйн эдлэл хэрэглэл, тусгайлан ангилаагүй ижил зүйлс  

8

Хөдөлмөрийн багаж хэрэгсэл болон техник

9

Бүтээгдэхүүнийг зөөж тээвэрлэх болон худалдаалахад зориулсан сав баглаа боодол  зөөж тээвэрлэх болон худалдаалахад зориулсан сав баглаа боодол

10

Цаг, бугуйн цаг болон бусад хэмжих багаж хэрэгсэл, тоолуурын болон дохиоллын багаж хэрэгсэл

11

Гоёл чимэглэлийн зүйлс

12

Тээврийн болон зөөврийн хэрэгсэл

13

Цахилгааныг үйлдвэрлэх, хуваариоах, мөн хувиргах зориулалттай тоног төхөөрөмж

14

Пянзны бичлэг, харилцаа холбоо болон мэдээлэл буцаах тоног төхөөрөмж

15

Машин, тусгайлан ангилаагүй ижил зүйлс

16

Фото зураг, кино зураг, болон дуран авиан аппарат  

17

Хөгжмийн зэмсэг

18

Хэвлэгч, болон албан тасалгааны тоног төхөөрөмж

19

Бичиг хэргийн болон албан тасалгааны зориулалттай тоног төхөөрөмж, жүжигчний болон сургалтын

20

Худалдаа наймааны болон зарлал сурталчилгааны тоног төхөөрөмж, томъёолсон тэмдэг

21

Тоглоом, наадгай, майхан асар болон спортын бараа бүтээгдэхүүн

22

Буу зэвсэг, галт зэвсгийн хэрэгсэл, ан агнах, загасчлах болоод хортон шавьж устгах хэрэгсэл  

23

Шингэн хуваарилах тоног төхөөрөмж, эрүүл ахуйн, халаалтын, агааржуулалтын болоод агаар үлээх тоног төхөөрөмж, хатуу түлш

24

Эмнэлгийн болон лабораторийн тоног

25

Барилгын бүрдэл хэсэг болон байгууламжийн элемент

26

Гэрэлтүүлгийн аппарат  

27

Тамхи болон тамхичины хэрэглээний эд зүйлс

28

Эмийн болон гоо майхны бүтээгдэхүүн, бие засах газрын хэрэгсэл болон аппарат  

29

Осол болон  хохирлоос сэргийлэх зохилготой гал эсэргүүцэх төхөөрөмж болон тоноглол

30

Амьтныг тэжээх асрахад зориулсан хэрэгсэл

31

Хоол хүнс болон ундаа бэлтгэх зохиулалттай машин болон хэрэгсэл, тусгайлан ангилаагүй мжмл зүйлс


 “Бүтээгдэхүүний загварын өргөдөл”-ийн маягт бөглөх заавар

  • Маягтын (21) буюу мэдүүлгийн улсын бүртгэлийн дугаар,(22) буюу  Анхдагч  огноо гэсэн хүснэгтийг бөглөхгүй.
  •  Мэдүүлэг гаргагч бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг хэрэв анх удаа гаргаж байгаа бол давамгайлах огноотой хамааралтай (31),(32),(33) хүснэгтийг бөглөхгүй. /Жич:Патентийн хамтын ажиллагааны гэрээ /РСТ/-ний дагуу мэдүүлэг гаргаж байгаа бол гэрээнд заасан хугацаанд багтаан мэдүүлгийг гаргах бөгөөд (31),(32),(33) хүснэгтийг бөглөнө./ 
  •  Мэдүүлэг гаргагч нь бүтээгдэхүүний загварын мэдүүлгээ хэрэв өөрөө мэдүүлж байгаа бол бүтээгдэхүүний загварын олон улсын ангилал (51) хүснэгтийг бөглөхгүй байж болно.
  • Маягтын (54) буюу бүтээгдэхүүний загварын нэр хүснэгтэд: тухайн загварын нэрийг бичнэ.
  •  Мэдүүлгийг иргэн эсвэл хуулийн этгээд гаргана.
  • Хэрэв мэдүүлэг гаргагч нь иргэн бол Маягтын (71) хүснэгтэд эцэг (эхийн) нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, шуудангийн хаяг, өөрийн болон оршин суугаа улсын нэр  зэрэг холбогдох мэдээллийг үнэн зөв бичнэ.
  • Хэрэв мэдүүлэг гаргагч нь хуулийн этгээд бол Маягтын (71) хүснэгтэд хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, утас, факс, E-mail, өөрийн болон оршин суугаа улсын нэр  зэрэг холбогдох мэдээллийг үнэн зөв бичнэ.  /жич: Хэрэв мэдүүлэг гаргагчийн тоо нь 1-ээс дээш бол хүснэгтийн цонхыг чагталж, бусад мэдүүлэг гаргагчдын холбогдох мэдээллийг  Хавсралт №1-д бичиж хавсаргана./
  • Бүтээгдэхүүний загварын зохиогчтой холбоотой мэдээллийг Маягтын (72) Зохиогч гэсэн хүснэгтэд бичнэ. /Зохиогч нь нэг буюу түүнээс дээш байж болох бөгөөд хамтран зохиогчдын холбогдох мэдээллийг  бичихдээ хүснэгтийн цонхыг чагталж Хавсралт №2-т бичиж хавсаргана. Хэрэв хамтран зохиогчгүй бол хавсралтыг бөглөхгүй./
  • Маягтын (73) Патент эзэмшигч хүснэгтэд: 
  •  Хэрэв патент  эзэмшигч нь иргэн бол түүний эцэг (эхийн) нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, шуудангийн хаяг, өөрийн болон оршин суугаа улсын нэр  зэрэг холбогдох мэдээллийг үнэн зөв бичнэ.
  • Хэрэв патент эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, утас, факс, E-mail, өөрийн болон оршин суугаа улсын нэр  зэрэг холбогдох мэдээллийг үнэн зөв бичнэ. / Патент эзэмшигчдийн тоо 1-с дээш бол хүснэгтийн цонхыг чагталж Хавсралт №3-г бөглөнө./
  •  Маягтын (74) хүснэгтэд тухайн мэдүүлэг гаргагч нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл бүхий оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эсэх талаар тодорхойлох бөгөөд хэрэв оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчгүй бол энэ хүснэгтийг бөглөхгүй.
  • Хэрэв мэдүүлгийг оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн гаргаж байгаа бол Маягтын (74-)ийг  тухайн төлөөлөгч бөглөж  мэдүүлгийн бүрдлийг хариуцна./
  • Зохиогчийн баталгаа буюу Хавсралт №4-ийг уг бүтээлийн зохиогч үйлдэж хавсаргана. / Хэрэв зохиогчийн тоо нь 1-ээс дээш бол зохиогч тус бүр үйлдэж хавсаргана./
  • Бүтээгдэхүүний загварын зохиогч(чид) өөрийн бүтээлээ өмчлөх онцгой эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд Шилжүүлэх акт буюу Хавсралт №5-ийг үйлдэж хавсаргана. 

 

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 31-64-54, 32-72-67

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018