Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Шинэ бүтээлийн мэдүүлэг гаргахад бүрдүүлэх шаардлагатай материал

  • 2019-03-30
  • 223

 

 

Бүрдүүлэх материал

 

Тайлбар

 

 

1

 

Шинэ бүтээлийн өргөдөл

 

Мэдүүлгийн өргөдлийн маягт Маягтыг зааврын дагуу бөглөсөн байх / Маягтыг Оюуны өмчийн газрын www.ipom.mn. веб сайтаас авч бөглөнө./

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

Тодорхойлолт /товч  тайлбар, томъёолол/

1.     Шийдлийн нэр / хийсвэр болон бэлэг тэмдгийн илэрхийлэл байж болохгүй бөгөөд шинэ бүтээлийн мөн чанарт нийцсэн байна/

2.     Шийдлийн хамаарах болон ашиглах салбар /Дэвшүүлж буй шинэ бүтээл нь техникийн ямар салбарт хамаарагдах, түүнийг техникийн ямар обьектод ашиглах/

3.     Уг шийдэлтэй төсөөтэй шийдлүүдийн мөн чанарын тухай / Шинэ бүтээлээр дэвшүүлсэн зорилгыг урьд нь хэрхэн шийдвэрлэсэн, монгол улсад болон дэлхийн улс орнуудад ашиглагдаж байгаа төсөөтэй шийдлүүдийг тодорхой тайлбарлан бичнэ/

4.     Төсөөтэй саналуудаас сонгон авч мэдүүлж байгаа шийдэлтэйгээ харьцуулан жишсэн адил шийдлүүдийн мөн чанар /Дэвшүүлсэн шинэ бүтээлийн үндсэн шинж чанаруудтай тохирсон, ижил буюу ойролцоо шийдлийг сонгон, түүний мөн чанарыг тодорхойлон бичнэ. Мэдээлэл авсан эх сурвалжийг заана/

5.      Харьцуулж байгаа шийдлүүдийн дутагдалтай талуудын тухай /Дэвшүүлсэн шинэ бүтээлээр арилгахыг зорьсон дутагдалтай талыг хамааруулна/

6.     Шинэ бүтээлээр дэвшүүлж байгаа шийдлийн зорилго /Дэвшүүлсэн шинэ бүтээлээр мэдэгдэж байгаа дутагдалтай талыг арилгаж, ямар зорилгод хүрч болохыг  шинжлэх ухаан, үйлдвэрлэл- технологийн давуу байдлыг тодорхойлсон зорилгыг гаргаж өгөх /

7.     Шинэ бүтээлээр дэвшүүлж байгаа мөн чанар /Дэвшүүлсэн шинэ бүтээлийн ялгагдах үндсэн шинжүүдийг тодорхойлох /

8.     Шийдлийг бодитойгоор хэрэгжүүлэх арга замыг жишээгээр дэлгэрэнгүй гаргасан байх  /Мэдүүлж байгаа шийдлийг хэрэгжүүлэх арга замын хамгийн ашигтай хувилбарыг нэг бүрчлэн дэлгэрэнгүй, хэрэгжүүлэх боломжтой байдлаар буюу жишээ нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх арга ажиллагааны талаар бичихдээ түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх процессыг тодорхойлон бичнэ. Шинэ бүтээлийн томъёололд дурьдагдсан шинж чанарыг тодорхой, дэлгэрэнгүй тайлбарласан байна.

жишээ нь:

-төхөөрөмжийн хувьд шинэ эд анги, нарийвч зангилаа, тэдгээрийн хоорондын харилцан холбоо, байрлал болон бусад шаардлагатай шинж чанарыг зааж, Хавсаргасан Зурагнаас ишлэх замаар тухайлбал Зураг 1-т харуулснаар зуухны (1) дээд хэсэгт (2) тагийг (3) байрлуулж гэх мэтээр тайлбарлана/

-аргын хувьд технологийн дэс дараалал, технологийн горимыг заана.

9.     Техник-эдийн засгийн үр дүнгийн талаар тодорхойлолт

10.  Шинэ бүтээлийн томъёолол-Мэдүүлсэн шийдлийн онцгой ялгарах техник шинж чанар, эрхийн хамгаалалтын хүрээг тогтоосон, ойлгомжтой, товч, тодорхой бичигдсэн байна.

      Тодорхойлолтонд бичигдээгүй зүйлсийг томъёололд шинээр оруулж бичихгүй.

11.  Товч тайлбар /товч тайлбарт мэдүүлсэн шийдлийг ашиглах салбар, мөн чанарыг, шинэ байдлыг 150-250 үгэнд багтааж бичих ба товч тайлбар нь зөвхөн техникийн мэдээлэл өгөх зорилготой.

12.  Тайлбар зураг

13.  Холбогдох материалууд:

·         Хүн амын хүнсний хангамж, эрүүл ахуйтай холбоотой бол хүний эрүүл мэнд, биед хохирол учруулахгүйг нотолсон эрүүл ахуй хавдар судлалаын байгууллагын магадлагаа, тодорхойлолт, лабораторын бичиг

 

·         Зохиогчийн баталгаа

·         Зохиогч бус этгээд мэдүүлэг гаргах бол патент, гэрчилгээ авах эрхээ нотолсон баримтыг хавсаргана

·         Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлээр тодорхойлно

·         Давамгайлах огноог хүсэх бол Патентийн тухай хуулийн 7.9. 7.10 заасан материалыг хавсаргана.

Дэлгэрэнгүй тайлбарыг www.ipom.mn сайтын хууль эрх зүй цэс→ эрх зүйн актын 16 журмын дагуу бичнэ.

  3

 Хураамж төлсөн баримт

Ажил үйлчилгээний хураамж - 20.000 ₮

Голомт банк: 1175116159 тоот данс Хүлээн авагч: Оюуны өмчийн газар

 

4

Холбоо барих

Аж үйлдвэрийн хэлтсийн үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, бусад мэдээллийг манай www.ipom.mn хаягаар орж үзэх буюу 316454 дугаарын утсаар холбоо барьж лавлана уу.

Жич:

  •              Давамгайлах огноо тогтоолгох хүсэлт гаргахад Ол он улсын хайлт, олон улсын шүүлтийн дүгнэлтийг хавсаргана. / мэдүүлгийг бүртгэснээс хойш 2 сарын дотор энэ тухайгаа бичгээр мэдэгдэж, анхны мэдүүлгийн хуулбарыг ирүүлнэ/
  •           Оюуны өмчийн газар шинэ бүтээлийн мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор шүүлтийн дүгнэлтийг үндэслэн Патент олгох эсэх талаар шийдвэр гаргана. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг 12 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.
  •           Шинэ бүтээлийн ном зүй, томъёоллыг Патентын хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш 3 сарын дотор Оюуны өмчийн газарт няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол Патент олгоно.
  •         Анхдагч огнооноос эхлэн шинэ бүтээлийн Патент 20 жилийн хугацаанд хүчинтэй байна. Патентийг хүчинтэй байлгах хураамжийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хэмжээ, хугацаагаар төлснөөр патент 20 жилийн хугацаанд хүчинтэй байна.  
  •          Та шинэ бүтээлийн мэдүүлгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн мэдүүлж болно.

ПАТЕНТИЙН ХЭВЛЭЛИЙН 3 САРЫН ХУГАЦААНД ШИНЭ БҮТЭЭЛИЙН ТОМЬЁОЛОЛ БОЛОН БУСАД МЭДЭЭЛЛЭЭ УРЬДЧИЛАН ШАЛГАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ХЭЛТЭСТ ХАНДАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА. 

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 31-64-54, 32-72-67

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018