Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Шинэ бүтээлийн олон улсын ангиллын тухай Страсбургын хэлэлцээр

  • 2019-05-24
  • 21

Шинэ бүтээлийн олон улсын ангиллын тухай Страсбургын хэлэлцээр

ШИНЭ БYТЭЭЛИЙН ОЛОН УЛСЫН АНГИЛЛЫН ТУХАЙ СТРАСБУРГЫН ХЭЛЭЛЦЭЭР

Шинэ бүтээлийн олон улсын ангиллын тухай Страсбургын хэлэлцээр /цаашид "Страсбургын хэлэлцээр" гэх/ нь анх 1971 оны 3 дугаар сарын 24-нд Страсбург хотноо гарын үсэг зурж, 1975 онд хүчин төгөлдөр болсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн хүрээнд байгуулсан олон улсын гэрээ юм. Уг хэлэлцээрийг 1979 оны 9 дүгээр сарын 28-нд хянан засамжилсан юм. Эдүүгээ Страсбургын хэлэлцээрт 32 улс /Австрали, Австри, АНУ, Бельги, Бразил, Дани, Египет, Израиль, Ирланд, Испани, Итали, Их Британи, Люксембург, Канад, Куба, Малави, Монако, Нидерланд, Норвеги, ОХУ, Португал, Словак, Суринам, Таджикистан, Турк, Финлянд, Франц, ХБНГУ, Чех, Швед, Швейцари, Япон/ нэгдээд байгаа бөгөөд эдгээр улс нь Страсбургын холбоог байгуулж нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг нь Швейцарын Женев хотноо байрладаг Дэлхийн оюуны өмчийн байгууллага /ДОӨБ/-ын Олон улсын товчоо гүйцэтгэж байна.
I. Шинэ бүтээлийн олон улсын ангилал

Хэн нэгэн хүн өөрийн зохиосон шинэ бүтээлийг патентаар хамгаалуулахаар төрийн эрх бүхий байгууллагад мэдүүлэг гаргадаг бөгөөд түүнийг эрхийн хамгаалалтанд оруулсны дараа хэвлэн нийтэлдэг. Ийм зарчмыг дэлхийн 100 гаруй орон хэрэглэж байна. Энэ хэвлэлийг патентийн баримт бичиг гэж нэрлэдэг. Патентийн баримт бичиг нь шинжлэх ухаан, технологийн бүх салбарын мэдээллийг хадгалж, гол лавлах, мэдлэгийн онолын суурь бүтээл болдог байна.
Шинжлэх ухаан, технологийн бүх салбарт шинэ бүтээл гардаг бөгөөд аливаа салбарт байгаа олон тооны патентийн баримт бичгийн дотроос хэрэгцээтэй шинэ бүтээлийн тухай мэдээллийг олж авахад маш их бэрхшээлтэй байсан тул патентийн баримт бичгийн төрөлжсөн тогтолцоо шаардлагатай болсон. Парисын конвенцид оролцогч орнуудын Аж үйлдвэрийн өмчийн газруудын олон улсын хамтын ажиллагаа, хүч чармайлтын үр дүнд Страсбургын хэлэлцээрээр шинэ бүтээлийн олон улсын ангиллыг буй болгосон юм.
Шинэ бүтээлийн олон улсын ангилал нь дотроо 8 үндсэн бүлэг, 20 дэд бүлэг, 118 анги, 624 дэд анги болон 67 000 гаруй хэсэгт хуваагддаг. Энэ ангиллыг оролцогч орнуудын Аж үйлдвэрийн өмчийн газрын мэргэшсэн шинжээчид патентын хайлт, шүүлт хийхэд ашигладгаас гадна ДОӨБ, 3 бүсийн байгууллага болон бусад орны 80 гаруй аж үйлдвэрийн өмчийн газрууд ажилдаа хэрэглэдэг юм.
Шинэ бүтээлийн олон улсын ангиллыг оролцогч орнуудаас бүрдсэн Шинжээчдийн хороо тогтмол хянан үзэж 5 жилд нэг удаа шинээр хэвлэн нийтэлдэг. Одоо хэрэглэж буй 6 дахь нийтлэл нь 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байх юм.

II. Страсбургын хэлэлцээрт нэгдэн орох тухай

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцийн аливаа улс батламж бичгээ ДОӨБ-ын Ерөнхий захиралд хадгалуулан Страсбургын хэлэлцээрт нэгдэн орж болно. Страсбургын хэлэлцээрт нэгдэн орсноор Страсбургын холбооны гишүүн болно. Холбоо нь гишүүн-орнуудаас бүрдсэн Чуулгантай.
Манай улс 1985 оноос Парисын конвенцид нэгдэн орж, жил бүр зохих хэмжээний татвар төлдөг тул Страсбургын хэлэлцээрт нэгдэн орох эрхтэй бөгөөд үүнд ямар ч татвар төлөхгүй юм.
Манай улсын хувьд аж үйлдвэрийн өмчийг хамгаалж үр дүнтэй ашиглахын ач холбогдол эрс өсөж байгаа, мөн энэ талын олон улсын хамтын ажиллагаа улам бїр гїнзгийрч байгаа өнөөгийн нөхцөлд Страсбургын хэлэлцээрт нэгдэн орох нь олон талын ач холбогдолтой байх юм.
Страсбургын хэлэлцээрт нэгдэн Страсбургын холбооны їйл ажиллагаанд оролцох болсноор ДОӨБ-тай явуулж буй хамтын ажиллагаа улам их өргөжиж, энэ салбарт тусламж авч, хүний нөөцийг хөгжүүлж, өөрийн орны патентийн үндэсний системийг бүх талаар боловсронгүй болгож хөгжүүлэх илүү их боломж нэгдэх юм. Тухайлбал, патентаар хамгаалагдах боломж бүхий шинэ техник, технологийн талаарх олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сүүлийн үеийн мэдээллийг үнэ төлбөргүй авч болно.
Страсбургын хэлэлцээрт нэгдэн орсноор манай улс оролцогч орны хувьд Шинжээчдийн хорооны гишүүн болж шинэ бүтээлийн олон улсын ангиллыг тогтмол хянан үзэх, шинэчлэх үйл ажиллагаанд оролцох, ангилалд нэмэлт өөрчлөлт хийх талаар санал гаргах эрхтэй болох юм. Тухайлбал, олон улсын ангилалд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хүрээнд өөрийн үндэсний өвөрмөц дэвшилтэд технологийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх боломж нээгдэнэ.
Иймд дээр дурдсаныг харгалзан Страсбургын хэлэлцээрийг судалж үзэн манай улсын холбогдох хууль тогтоомжтой харшлах зүйл үгүйг үндэс болгон уг хэлэлцээрт нэгдэн орох саналыг дэвшүүлж байна.

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018