Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР ДЭЛХИЙН НОМ БОЛОН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

  • 2019-04-23
  • 108

ЮНЕСКО буюу НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага анх 1995 онд жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, жил бүр тэмдэглэн ирсэн уламжлалтай. Оюуны өмчийн газар 2019 оныг "Мэдээлэл, сурталчилгааны жил" болгон зарласан бөгөөд уг жилийн ажлын хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулж байна.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар хамтран “Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр”-ийг тохиолдуулан "Номын өдөрлөг"-ийг зохион байгуулж байна.

Өдөрлөгт “Мон судар”, “Болор судар”, “Непко”, “Анд паблишн”, “Мир”, “МУИС-пресс”, “Жиком-пресс”, “Тагтаа паблишинг хэвлэлийн газар”, “Азхур”, “Интерном”, “Хууль зүйн үндэсний хүрээлэн”, “МУИС-ийн номын дэлгүүр”, “ Төр Засгийн үйлчилгээг эрхлэх газар”, “Д.Урианхай судлалын академи”, “Монголын зохиолчдын эвлэл”, “Монголын номын сангуудын консорциум” зэрэг нийт 18 байгууллага, аж ахуйн нэгж оролцож, номын үзэсгэлэн, худалдаа зохион байгуулагдаж байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

Оюуны өмчийг дээдэлцгээе!

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018